Дорнод аймгийн цахилгаан станцын өргөтгөлийн ажил ирэх онд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-11 15:15:27

Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг ирэх онд эхэлнэ гэдгийг Эрчим хүчний дэд сайд T.Гантулга Дорнод аймагт ажиллах үеэрээ мэдэгдлээ. Тэрээр энэ сарын 10-11 ний өдрүүдэд тус аймагт ажиллахдаа өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, голлох байгууллага болох Дорнод бүсийн Эрчим хүчний систем, Дорнод Нийтийн аж ахуй, Адуунчулуун, Монголын алт ХХК-ийн удирдлагуудтай уулзаж ярилцав.

Уулзалтын гол сэдэв нь станцын өргөтгөлийн ажил байсан. ДБЭХС-ийн хувьд Дорнодын 14 сум дотоодын төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон, Хавирга, Ульхан хилийн боомтууд ОХУ, БНХАУ-ын эрчим хүчний сүлжээнд холбогдон импортын эрчим хүчээр хангагдаж байна. Тус станц одоогоор хүчин чадлаа бүрэн ашиглаж аваарын байдалтай ажиллаж байгааа тул ойрын хугацаанд өргөтгөх зайлшгүй шаардлага тулгараад байгаа мэдээллийг өгөв.

Тус станцыг 50-100 мвт-аар өргөтгөх ажил Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан, ирэх оноос ажил нь эхлэх нь.

Одоогоор тус станц 36 мвт-ын хүчин чадалтай, хоногт 1600 тонн нүүрс зарцуулдаг. Өнгөрсөн өвөл бүрэн хүчин чадлаараа ажилласан. Уг нь Сүхбаатар аймгийг эрчим хүчээр хангаж байсан ч энэ жил хангах боломжгүй болжээ.

Б.Туяа

 

Связанные новости