ГОВЬ-АЛТАЙ: Багийн эмч нарыг авто машинаар хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-09 23:43:44

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын санаачилгаар "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд багийн эмч нарт авто машин олголоо. 


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд хамгийн түрүүнд хүргэдэг багийн эмч нарыг Probox авто машинаар унаажуулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ ажил үргэлжилж 26 багийн эмч аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, аймгийн  Засаг дарга Г.Чинбат, Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун  нараас  авто машин гардан авлаа.


Одоогоор тус аймгийн нийт 88 багийн 45 багийн эмчийг авто машинаар хангаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай ая тухтай нөхцөлд үзүүлэх боломжтой болов.


Ташрамд, энэ удаагийн унаажуулах ажлыг тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг "Хан-Алтай ресурс" ХХК, "Цэн газар" ХХК-иуд Probox машиныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэсэн байна. 

Связанные новости