УИХ-ын намрын чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-11 16:06:24

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган энэ сарын 15-ны өдрөөс эхлэн, 75-аас доошгүй ажлын өдөр хуралдана.


Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэх юм.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг 4 байсныг 5 болгож өөрчилсөн” хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс энэ намраас эхлэн төсвийн төслийг УИХ таван үе шаттай хэлэлцэх аж.

Связанные новости