Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Тус хуралдаанаар Хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр
хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын
Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зурах тухай, Агаарын
харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн
газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж,
бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх,
үүргийг шилжүүлэх тухай, Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг
тогтоох тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Зарим
газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах
тухай, Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон
хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Цахимаар түрүүнд “Digital
First” бодлого батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх тов гарчээ.
Мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн
чиглэлийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт
болон бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа байдалд хяналт шалгалтын
дүн, Агаарын навигацийн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийн хангалт,
ашиглалтын нөхцөл байдал, Мал, махны бэлтгэл, гурилын хангамж, нийлүүлэлт,
үнийн тогтвортой байдлыг хангах талаар авах арга хэмжээ, Төрийн байгууллагуудын
ашиглаж байгаа цахим систем, мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, систем
хоорондын залгамж, уялдаа холбоог ханган, давхардлыг арилгах, төрөөс иргэд, аж
ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй цахим үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх ажлын
хэрэгжилт, Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн талаарх мэдээллийг тус
тус сонсох аж.