ДОРНОД: Оршуун гол

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-29 15:36:36

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Оршуун гол “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг.


Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр бүлгийн 53 дугаар зүйлд “Буйр, Хөлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мөрөнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, өөрөө охиныг хүргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож Амбагай хааны хэлсэн нь: “Хабул хааны долоон хөвүүний дундах Хоталад, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэж илгээжээ” хэмээн өгүүлдэг.    


Буйр нуурын зүүн ба хойд эрэг өндөр дэнжтэй бөгөөд энэ хавьд Халх гол цутгаж, Оршуун гол Буйраас эх авч Далай нуурыг чиглэн урсдаг.

 

Связанные новости