ТӨВ: Баян суманд 149 мянган толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян суманд энэ жил 149900 толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 295055 толгой мал өвөлжинө.
Тодруулбал, Баян сумын нутагт адуу 17871, үхэр 8374, тэмээ 71, хонь 81335, ямаа 42249 өвөлжих бүртгэлтэй байна. Мөн отроор бусад сум болон аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж, хаваржих 16 өрхийн 17418 толгой мал байна.
Төв
аймгийн Баян сум нь энэ жил ногооны гарц бага байсан учир отроор явах айлууд их
байна. Тус сум гурван багтай 339 малчин өрх, 103 мал бүхий өрх байдаг.