Монголын орчин үеийн яруу найраг, уран зохиолоос чех хэлээр хэвлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-10-23 08:58:39

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ, “Plav” сэтгүүлийн газар, Карлын их сургуулийн Монгол судлалын төв хамтран тус сэтгүүлийн нэг дугаарыг Монголын орчин үеийн уран зохиолуудаас чех хэлээр хэвлэн гаргажээ.

 

Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр, Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөл Ц.Дамдинсүрэн, Д.Норов. Р.Чойном, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын зохиолч, яруу найрагчдын бүтээлээс Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, оюутнууд, монголч эрдэмтэд, судлаачдын тусламжтай чех хэлэнд хөрвүүлжээ.

 

Чехийн уншигчид манай зохиолчдын бүтээлээс төрөлх хэлээрээ унших боломж ийнүү бүрдэж байна.

 

“Plav” сэтгүүл нь чехийн номын зах зээлд хангалтгүй байгаа гадаадын уран зохиолыг чех хэлээр уншигчдад хүргэдэг бөгөөд хэвлэн гаргасан сэтгүүлээ чехийн томоохон хотуудын номын сангуудад тараадаг байна. Тус сэтгүүлийн дугааруудыг www.svetovka.cz/archiv/ цахим хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой аж. 



Связанные новости