“Олимпын анхдагчид-Бидний бахархал” дурсамж уулзалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд “Олимпын анхдагчид- Бидний бахархал” дурсамж уулзалт боллоо.
Монголын үндэсний
олимпын академиас 2014 оноос эхлэн жил бүр болдог энэхүү үйл ажиллагааны үеэр 1964, 1968 оны олимпын наадамд оролцсон
ахмад тамирчдад хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай бөгөөд 12 дахь жилдээ МҮОХ-той
хамтран зохион байгуулав. Энэ жилийн хувьд МҮОХ-ны түүхт 70 жилийн ойг
угтсанаараа онцлогтой. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
гавьяат тамирчин Х.Баянмөнх, Ч.Дамдиншарав, чөлөөт бөхийн анхны шигшээ багийн
тамирчин “жижиг” хэмээх Б.Санжаа тэргүүтэй 1964, 1968 оны өвөл, зуны олимпын
наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын нэрт тамирчин, зүтгэлтнүүд оролцож
түүхэн дурсамж, бахархлаа хуваалцав.
Ташрамд дурдахад, 1964 оны Токиогийн зуны олимпод монголчууд анх удаа оролцохдоо спортын таван төрөлд 21 тамирчнаа илгээж байсан юм. Тэгвэл 1968 онд дөрвөн төрөлд 16 тамирчин оролцжээ. Харин 1964 оны Инсбрукийн өвлийн олимпод гүйлтийн цана, тэшүүр, биатлоны төрөлд 13 тамирчин эх орноо төлөөлөн анх Монгол Улсын нэрийг олимпын цэнгэлдэхэд зарлуулсан түүхтэй. Улмаар 1968 оны Гриноблийн олимпод долоон тамирчин өрсөлдсөн юм.



Связанные новости
Ulaanbaatar