ХӨВСГӨЛ: Нэг тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-13 14:44:59

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хүйтний улирал ирж буй энэ үед түлээ, нүүрсний үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдэд ая тухтай өвөлжих боломж олгох зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Мөрөн суманд Могойн голын нүүрсийг 1 тонн тутмыг 180 мянган төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан.


Тус шийдвэрийн дагуу Мөрөн сумын иргэдэд 1 тонн нүүрсийг 180 мянган төгрөг, 1 шуудай нүүрсийг 7000 төгрөгөөр 2 цэгт худалдаж эхэллээ.


Тодруулбал, Увсын Хар тарвагатай, Баян тээг, Могойн голын уурхайгаас нийлүүлсэн нийт 91 тонн нүүрс худалдахаар Мөрөн суманд буулгасан байна.


Өнгөрсөн жил Мөрөн сумын иргэдэд 649 тонн нүүрсийг 2 цэгээр дамжуулан борлуулсан байна.

 

Связанные новости