ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа бүтээгдэхүүн 0.9 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар, өмнөх сарынхаас 0.9 хувиар өссөн байна.
Ерөнхий индекс 7.6 хувиар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 24.1 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 23.1 хувь, боловсролын үйлчилгээ 11.8 хувь, хувцас, бөс барааны үнэ 11.1 хувь, хүнсний бараа, согтууруулах бус ундааны үнэ 8.1 хувь, зочид буудал, дотуур байрны үйлчилгээ 7.4 хувь, эмнэлгийн үйлчилгээ 7.2 хувь, согтууруулах ундаа, тамхи 6.2 хувь, тээвэр 1.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Тодруулбал, өндөг 615-733 төгрөг, адууны мах 11000-13500 төгрөг, ямааны мах 12000-12500 төгрөг, хонины мах 13250-13500 төгрөг, дизель түлш 3050-3350 төгрөгөөр өссөн бол гурил, будаа, сүү, элсэн чихэр бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Связанные новости
Ulaanbaatar