Монголд 132 орны 37 мянган гадаадын иргэн амьдарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-17 10:36:35

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2025 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.


Улсаар нь авч үзвэл АНУ-ын 1004, БНСУ-ын 1594, БНХАУ-ын 24626, ОХУ-ын 2720 иргэн, бусад улсын 7995 иргэн байгаа аж. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106345, үүнээс нэг улсын 35 мянган иргэн Монгол Улсад оршин суух боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа ажээ.


Эдгээр иргэний 537 албан зорилгоор оршин сууж байгаа бол 21723 нь хөдөлмөр эрхэлж байгаа аж. Тэгвэл 5087 иргэн суралцаж, 1769 нь цагаачлалаар, 141 нь шашны зорилгоор оршин сууж байна. Мөн хөрөнгө оруулах зорилготой 5248 иргэн оршин сууж байгаа бол 2431 гэр бүлийн зорилгоор манай улсад ажиллаж, амьдарч байгаа юм.


Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн сүүлийн таван жилийн дотор 23 мянгаар өсжээ. 

Связанные новости