БУЛГАН: “Память” багийн гишүүн М.Василий ОХУ-ын их сургуульд үнэ төлбөргүй суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. "Орос хэл, соёлын бүс"-ийн баярт Булган
аймгийн “Память” баг амжилттай оролцож, багийн гишүүн М.Василий ОХУ-ын их сургуульд үнэ төлбөргүй сурахаар боллоо.
Монгол–Оросын найрамдал, хамтын
ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот дахь РЦНК буюу “Русский дом”,
“Монгол–Оросын найрамдлын нийгэмлэг” хамтран зохион байгуулдаг “Орос хэл,
соёлын бүсийн баяр” 11 дүгээр сарын 14-15-нд Төв аймгийн Зуунмод суманд боллоо.
Энэхүү бүсийн баярт Төв, Сэлэнгэ, Дархан, Булган аймгийн 12 дугаар ангийн 20 сурагч, орос хэлний 10 гаруй багш оролцсоноос шилдэг дууны төрөлд II сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Василий тэргүүн байр эзэлж, харин багийн төрөлд Булган аймгийн "Память" баг 3-р байрт шалгарчээ
Булган аймгийн багийг Булган сумын I сургуулийн орос хэлний мэргэжилтэн, багш Б.Чингис удирдан чиглүүлж оролцуулсан байна.
“Та Орос улс, орос хэлийг хэр мэддэг вэ?” интерактив тэмцээний бүтээлч танилцуулгын шат амжилттай явагдсан бөгөөд энэхүү төвийн бүсийн уралдаанд Дархан-Уул, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн баг оролцож, аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан бүтээлч үзүүлбэрүүдийг толилуулжээ.
Орос хэлний багш нарын мэргэжлийн ур
чадварын тест, ахлах ангийн сурагчдын ОХУ-ын их, дээд сургуулийн элсэлтийн чиг
баримжаат шалгалтыг Буриадын улсын их сургуулийн төлөөлөгчид боловсруулан
зохион байгуулсан байна.


Связанные новости
Ulaanbaatar