Европын 5 баг ДАШТ-ий эрхээ авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД, 2025 оны арваннэгдүгээр сарын 19. /ТАСС/. Хэсгээ тэргүүлсэн Испани, Бельги, Австри, Швейцар, Шотландын хөл бөмбөгийн шигшээ багууд 2026 оны ДАШТ-ий сүүлчийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Урьдчилан шалгаруулах шатны
сүүлчийн тойргийн тоглолтод Шотландын баг Данийн шигшээг 4:2 харьцаагаар буулган авснаар хэсгийн
шатны гол өрсөлдөгчөө оноогоор илүүрхсэн
байна. Ийнхүү шотландчууд 1998 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцох
эрхээ авлаа.
Австрийн хөлбөмбөгчид Босни-Херцеговина
улсын багтай 1:1, испаничууд өөрийн талбайд Туркийн багтай 2:2-оор тус тус
тэнцсэн бол бельгичүүд талбайдаа Лихтенштейний багийг 7:0-ээр бутниргэжээ. Харин Швейцарын баг Косовогийн
шигшээтэй талбайд нь 1:1-ээр тэнцсэн байна. Ийнхүү дээр дурдсан 5 баг хэсгээ
тэргүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
Өмнө нь, ДАШТ-2026-д оролцох болзлыг Мексик, АНУ, Канад, Япон, Иран, Өмнөд
Солонгос, Иордан, Австрали, Узбекистан, Шинэ Зеланд, Аргентин, Эквадор, Бразил,
Колумб, Уругвай, Парагвай, Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде,
ӨАБНУ, Катар, Англи, Саудын Араб, Сенегал, Кот-д'Ивуар, Франц, Хорват,
Португал, Норвег, Герман, Нидерланд гэсэн 34 улсын шигшээ багууд хангаад байсан
бол одоо 39 болж байна.
Связанные новости
Ulaanbaatar