ДОРНОД: Ковидын үед БЗХӨ-ий халдвар огцом буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ковид цар тахлын жилүүдэд БЗХӨ-ий халдвар огцом буурчээ.
Тухайлбал, тэмбүүгийн өвчлөл 2021-2023 онд улсын болон аймгийн дунджаас огцом буурч 10 мянган хүн ам тутамд 8.1-8.8 промилл болсон бол 2024 онд 20.7 промилл байна. Харин Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн арваад жил заг хүйтний өвчлөл улсын дунджаас их байгаа ч сүүлийн жилүүдэд аажмаар буурч байгаа юм. Трихонониазын өвчлөл 2022, 2023 онд 10 мянган хүн ам тутамд 43.7-50.6 промилл байсан бол өнгөрсөн онд 24.3 промилл болж буурчээ. Энэ нь нөгөө талаар илрүүлэлт сайн, өвчлөл бүрийг статистик мэдээлэлд оруулж байгаагийн үр дүн гэж хэлж болно.
Эрүүл мэндийн байгууллагаас нөлөөллийн ажлыг тогтмол
явуулж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нууцын түвшинд үзлэг
хийхээс гадна илрүүлэг, үзлэгийг зорилтот бүлэг рүү чиглүүлж байгаа юм.
Ulaanbaatar