ДОРНОГОВЬ: Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны 12 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээр өнөөдөр Дорноговь аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр бага зэргийн цас орохоор байгаа бол маргааш хүйтний эрч чангарч, нийт нутгаар шөндөө 20-25, өдөртөө 15-20 хэм хүйтрэх нь.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрэх юм. Харин агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20,
өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Ulaanbaatar