ГОВЬ-АЛТАЙ: Нас баралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-19 17:41:37

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 225 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55-аар цөөрсөн байна. 


Тэдгээрийн 59.1 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 59 буюу 26.2 хувийг хорт хавдрын, 24 буюу 10.7 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

 

2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар нийт 322 553 үзлэг хийснээс:

-25.5 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-59 хувь нь өвчний учир амбулаторид, 

-5.4 хувь нь идэвхтэй хяналт, 

-7.4 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-2.7  хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байгаа аж. 


Мөн хугацаанд түргэн тусламжийн 10338 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1725 буюу 16.7 хувь алсын дуудлага, 214 буюу 2.1 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байна. 

 

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд халдварт өвчний 422 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 183 тохиолдол буюу 30.8 хувиар буурчээ. Нийт халдварт өвчний хамгийн их 150 буюу 35.5 хувийг суулгалт халдвар, 110 буюу 26.1 хувийг салхин цэцэг эзэлж байгаа бөгөөд 2025 он гарсаар 12 төрлийн 422 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.

Связанные новости