Интерполоор эрэн сурвалилж байсан ОХУ-ын иргэнийг улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулж байсан ОХУ-ын иргэнийг Алтанбулаг олон улсын хилийн авто замын боомтод хуяглан хүргэж, улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв.
ГИХГ-ын
мэдээлснээр тус иргэн нь эх
орондоо эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлж, Монгол Улсад
оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс,
Интерполын үндэсний төв товчоотой хамтран хилээр гаргаж, харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Ulaanbaatar