ДАРХАН-УУЛ: Харшийн сүлд модны наадамд 3100 гаруй хүүхэд оролцлоо

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-12-24 20:09:24

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилгаар "Харшийн сүлд модны наадам" гурав дахь жилдээ боллоо. Наадмыг аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Залуучууд театр,  хамтран Дархан Юнайтед Аренад бага, ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгууллаа.




Энэ жилийн харшийн сүлд модны наадамд 3100 гаруй хүүхэд оролцсон бөгөөд эхний ээлжид ЕБ-ын сургууль бүрийн бага бүлгийн төлөөлөл шилдэг 1500 сурагч оролцож авьяаслаг сурагчдын уран бүтээлийг үзэж сонирхон өвлийн өвгөн ааваасаа баярын бэлгээ гардан авлаа.



Хүүхэд бүрийн хөөр баяраар бялхсан "Харшийн сүлд модны наадам"-ын хоёр дахь ээлж үдээс хойш 14:00 цагт эхэлж аймгийн болон, улсын хэмжээнд онцлох, шилдгээр тодорсон хүүхдүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.




Энэ онд Дархан-Уул аймгаас Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр дөрвөн номинацид дөрвөн хүүхэд шалгарсан байна.


Тодруулбал “Урлаг, уран бүтээл төрөл”-д Оюуны ирээдүй сургуулийн 6-5 ангийн сурагч Гантулга овогтой Маралгоо, “Сурлагын амжилт төрөл”-д Од Ерөнхий боловсролын сургуулийн 12-5 ангийн сурагч Гантулга овогтой Амармэнд, “Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөл”-д Дархан Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мандалбаяр овогтой Цогзолмаа, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”-д Дархан Эмпати сургуулийн 11а ангийн сурагч Гэрэлт-Од овогтой Төгсбаясгалан нар Монгол Улсын “Оны онцлох хүүхэд-ээр шалгарсанд байр хүргэж дурсгалын зүйлс гардууллаа.



Дархан-Уул аймгийн “Оны онцлох хүүхэд”-ээр:


“Сурлагын амжилт төрөл”-д Эмпати сургуулийн 12а ангийн сурагч Шагдарсүрэн овогтой Билгүүн, “Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл”-д 9-р сургуулийн 3г ангийн сурагч Баянбат овогтой Содгэрэл, Нанжид овогтой Амин-Эрдэнэ нар шалгарчээ.


“Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөл”-д 4-р сургууль 12 б ангийн сурагч Будрагчаа овогтой Заяабаян, “Оюун ухааны спорт төрөлд”-д Оюуны Ирээдүй сургуулийн 2-7 ангийн сурагч Сүрэнжав овогтой Гэрэлтзаяа, "Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага”-д Оюуны Ирээдүй 12-4 ангийн сурагч Болдбаатар овогтой Наранзаяа тодорсон байна.




Мөн “Урлаг, уран бүтээл”-д 9-р сургууль 2б ангийн сурагч Содномбалдан овогтой Содмаа, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”-д Шарын гол 2-р сургууль 11а ангийн сурагч Нямдорж овогтой Батдорж, “Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөл”-д Од сургуулийн 9-3 ангийн сурагч Батбаатар овогтой Наваанюндэн, “Оюун ухааны спорт төрөлд”-д Оюуны Ирээдүй 6-12 ангийн Хүрэлчулуун овогтой Анирлан нар шалгарч аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалаас шагналаа гардан авлаа.