Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-25 14:47:25

СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Тайландын арми Камбожитай залгаа хилийн бүс дэх Сурин мужид байрлах стратегийн ач холбогдол бүхий 225-р өндөрлөгийг хяналтдаа авсан тухай хуурай замын цэргийн 2-р тойргийн командлал мэдэгдсэн байна.


“225-р өндөрлөгийг хяналтдаа авлаа. 2-р цэргийн тойрог цэргийн ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдэгдэлд дурджээ. 


Тайландын цэргүүд өмнө нь 225-р өндөрлөгийн ойролцоо орших Та Квай гэдэг эртний сүмийн цогцолборыг хяналтдаа авч, уг бүс нутгаас Камбожийн цэргийг шахан гаргасан байна.


Камбож, Тайландын хил дээр зэвсэгт мөргөлдөөн 12 дугаар сарын 7-нд эхэлжээ. Камбожийн цэргүүд хилийн бүс дэх байрлалууд руу их буугаар гал нээсэн гэж Тайландын хуурай замын цэргийн командлал 12 дугаар сарын 8-нд мэдэгдсэн байна. Үүний хариуд Тайландын агаарын цэргийн хүчин Камбожийн цэргийн дэд бүтэц рүү довтолжээ. 



Связанные новости