АРХАНГАЙ: Оны эхний 11 сард 1076 иргэн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-25 16:03:54

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2025 оны эхний 11 сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 776 ажилгүй хүн байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 491 хүнээр өссөн байна.


Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 96.2 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 113 нь дээд, 38 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 505 нь бүрэн болон бүрэн бус дунд, 90 нь бага боловсролтой хүмүүс байна.


Шинэ ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн салбараар авч үзвэл барилгын салбарт 21, хөдөө аж ахуйн салбарт 458, боловсролын салбарт 68, үйлчилгээний салбарт 34, худалдааны салбарт 93, үйлдвэрийн салбарт 158, урлаг, үзвэр, тоглоом наадам салбарт 6 иргэн ажилд оржээ.


Мөн захиргаа болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 38, төрийн удирдлага, батлан хамгаалах  салбарт 138, эрүүл мэндийн салбарт 19, шинжлэх ухааны салбарт 6, цахилгаан болон усан хангамж салбарт 7, зочид буудал салбарт 29, санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагааны салбарт 1 иргэн гээд нийт 1076 ирнэ ажилд зуучлуулан оржээ. 

Связанные новости