БНТУ-д амьдарч буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-06 18:05:14

БНТУ-д иргэдийг олноор хороох зорилготой террорист халдлага гарах нь нэмэгдэж байгаа тул тус улсад оршин сууж буй монголчуудыг анхаарал болгоомжтой байхыг ГХЯ-наас сэрэмжлүүлэв.

Тухайлбал, энэ сарын 05-нд Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө хоёр алан хядагч цагдаа нартай буудалцаж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ. Энэ үеэр цагдаа болон шүүхийн хоёр алба хаагч амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлсэн 11 хүн шархадсан байна. Мөн Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт энэ сарын 1-нд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан юм.

Ч.Ариунболд

Связанные новости