НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭНИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш болно.
Тус хуралдаанаар нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах юм.