Манай бэндчид Украины багийг 9:6-гаар хожжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-25 12:33:07

Швед улсад болж байгаа бөмбөгтэй хоккейн /bandy/ ДАШТ-д ур чадвараа сорьж байгаа манай баг тамирчид хэсгийн эхний тоглолтоо Украйны багтай хийж 9:6 гэсэн оноогоор хожиж тэмцээний гараагаа ялалтаар эхлүүллээ.

Өнгөрсөн жилийн ДАШТ-ий эхний хэсэгт таарч 2:1 оноогоор манайх хожсон бол хүрлийн төлөө Украинд 6:5 оноогоор хожигдсон бөгөөд энэ удаа даагаа нэхэж хожиж чадлаа. Тоглолтын 1-р үед дараалан 6 гоол хийж 6:0-ээр хожиж эхэлсэн байна.

Манай шигшээ багт гурван орос легионер тоглогчид байгаа юм. Энэ тоглолтонд багийн ахлагч Тамир, Мурзин, Айсбруннер, Шинэбаяр нар тус бүр хоёр  гоол, Родионов нэг гоол хийсэн бол Баярсайхан нэг гоолын дамжуулалт өгсөн байна. Б хэсгийг Унгарын баг 2 оноотой 7 гоол хийж нэг ч гоол алдаагүй үзүүлэлттэй тэргүүлж байгаа бол манай шигшээ 2 оноотой 9 гоол хийж 6 алдсан үзүүлэлтээрээ 2-р байрт орж байна.

Өнөөдөр манай шигшээ Японы багтай тоглоно. Mанай Бэндичид энэ жил энэ тэмцээнд түрүүлж, ирэх жил А зэрэглэлд тоглох  том зорилт дэвшүүлээд байгаа юм.

Д.Өлзий

Связанные новости