Монголын хөлбөмбөгийн охидын баг анхны сорилоо Хонконгт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-27 12:40:23

Ирэх хоёрдугаар сарын 10-13-нд Хонконг хотноо болох тэмцээнд Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг ур чадвараа сорин өрсөлдөхөөр эрчимтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна.

2017 оны нэгдүгээр сарын 5-12-нд зохион байгуулсан охидын УАШТ-ээс шалгарч сонгогдсон 14 хүртэлх насны охидын шигшээ баг  дээр дурдсан Хонконгийн Жокэй клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох эрхийг авсан юм.

Тус тэмцээнд Хонконг, Тайланд, Лаосын 14 хүртэлх насны охидын шигшээ баг гурван өдрийн турш хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө. Манай охидын шигшээ эхний тоглолтонд Тайландын багтай ирэх сарын 10-нд, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч талын шигшээ багтай хийхээр болжээ.

Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг үүсгэн байгуулагдаад нэг жил болоогүй ч анхны албан ёсны тэмцээндээ оролцохоор ийнхүү бэлтгэлээ хийж байна.

Д.Өлзий

Связанные новости