Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэл хүргэх систем, түүний ач холбогдлыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран “Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэл хүргэх систем, түүний ач холбогдол” сэдэвт семинарыг энэ сарын 25-26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд гадаад худалдааны үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах юм. Тухайлбал шинээр хууль, дүрэм, Засгийн газрын тогтоол, шийдвэр, журам, батлах, стандарт тогтоох тохиолдолд Дэлхийн худалдааны байгууллагад урьдчилан мэдээлэх үүрэгтэй байдаг.
Семинарын үеэр төслийн удирдагч Д.П.Хэнк, зөвлөх Дж.Молак нар Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх цахим шинэ систем, түүний бүтэц, ач холбогдол болон үндэсний лавлагааны төв (ГХЯ)-ийн эрх үүргийн талаар танилцуулга хийж, санал солилцов.
Энэ удаагийн арга хэмжээнд ГХЯ, ХЗЯ, БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ЭХЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, МЭҮГ, МҮХАҮТ зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцов.