Хамба Х.Баасансүрэн залууст лекц уншив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-30 18:44:45

МЗХ-ноос зохион байгуулдаг энэ удаагийн “Чухал яриа” уулзалт, ярилцлагад Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн оролцлоо.

Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж, өссөн бөгөөд 5 дугаар ангийн хүүхэд байхдаа лам болжээ. “Хүн өгснөө л авдаг, алдаагаа битгий давт, хайрла, аав, ээжийнхээ ачийг хариулъя гэж бодож байвал өөрөө л аз жаргалтай бай. Өөрийгөө бусадтай битгий харьцуул, байгаадаа сэтгэл хангалуун байж сур” хэмээн залууст энгийн хэрнээ эгэл зөвлөгөөг өгөв. Түүнчлэн

Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлээр гутаана 
Хэн намайг сэтгэлээр хорсгоно 
Тэр бүхэн гэгээрэх болтугай” гэх сургааль хайрласан юм.

“Чухал яриа” дараагийн уулзалт 14 хоногийн дараа болох юм байна.

Ж.Болор

Связанные новости