БНХАУ-тай эрчим хүч худалдах, худалдан авах харилцааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭХЯ-ны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын групптэй Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Эрчим хүчний стратегийн хамтын ажиллагааны Санамж бичиг”-ийг үндэслэн “Нэг бүс-нэг зам” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын хооронд харилцан эрчим хүч худалдах, худалдан авах харилцааг өргөжүүлэх юм байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан станц, шинэ төрлийн эрчим хүчний төслүүдэд Өвөр Монголын Эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын группийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх аж. Санамж бичгийн хүрээнд талууд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах, төсөл хөтөлбөр боловсруулах, туслан гүйцэтгэгчээр оролцох чиглэлд хамтран ажиллах юм. Ийнхүү Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах Ерөнхий хэлэлцээр”-т тусгах хэд хэдэн томоохон асуудлыг шийдвэрлэх санамж бичгийг байгуулжээ.
Б.Заяа