Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хөдөө сумдад үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нь 2016 оны 12 дугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдөр энэхүү төслийн хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Баянмөнх суманд боллоо.
Хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга З.Энхболд нар оролцож, Хэнтий ТВ-ийн сурвалжлах багийнхан ажилласан байна.
Баянмөнх сумын хувьд Баянбулаг багаас 57, Дулаан багаас 53, Улаан-Эрэг багаас 44, Хэрлэн багаас 15 иргэнийг тус хэлэлцүүлэгт хамруулжээ.
Уг төслийн хэлэлцүүлэг нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн 5 дахь шат буюу иргэдээс санал асуулга авч УИХ-д өргөн барьснаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг 10 дугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
Монгол Улсын иргэн та иргэнийхээ үүргийг гүйцэтгэж хэлэлцүүлэгт идэвх санаачлагатай оролцохыг уриалж байна. Мөн иргэн таны саналыг үнэ төлбөргүйгээр "Монгол Шуудан" ХК-ийн бүх салбараар хүлээн авч Төслийг боловсруулах ажлын хэсэгт хүргэж байгааг дуулгая.

Д.Одонтунгалаг