Орос, Монголын төрийн тэргүүн нар ирэх сард Владивостокт яриа хэлэлцээ хийхээр тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
БУДАПЕШТ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар ирэх сард Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хоёр талын яриа хэлэлцээ хийхээр тохиролцлоо.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр ажлын уулзалт хийсэн байна.
Тус хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн ДАШТ-д Монголын тамирчид амжилттай оролцож байгаатай холбогдуулан Х.Баттулгад В.Путин баяр хүргэлээ.
В.Путин хэлэхдээ “Би тантай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна. Бид бүхэн таныг улс төрч бөгөөд сайн тамирчин гэдгээр чинь сайн мэднэ. Монголын жүдочид ДАШТ-д амжилттай оролцож байна. Танд баяр хүргэе” гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Ирэх сард Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Орос-Монголын харилцааны талаар тантай илүү дэлгэрэнгүй яриа өрнүүлэхийг хүсэж байна. Орос-Монголын худалдаа энэ онд нэлээд ахицтай байгаа. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурч байсан бол 2017 оны 1-6 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 34 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэлээ.
Мөн хоёр талын эдийн засаг болон соёлын харилцааг улс төрийн харилцааны адил илүү өндөр түвшинд гаргахад анхаарлаа хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уриаллаа.
Тухайлбал, Орос-Монголын хамтарсан үйлдвэр, компаниудын үйл ажиллагааг идэвхжүүлж, Орос-Монголын хил дамнасан ачаа тээврийн тоо хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж В.Путин цохон тэмдэглэв.

Үүний хариуд Х.Баттулга хэлэхдээ “Жүдо бөхийн ДАШТ-ий үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Бид хоёрын хэн хэн нь энэ спортыг сонирхдог, энэ спортод хайртай учраас ийм арга хэмжээний үеэр уулзах хувьтай байжээ гэж би бодож байна” гээд “Владивостокт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар илүү нухацтай яриа хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байна. ОХУ-тай манай улс худалдааны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн бодит байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хойд хөрштэйгөө харилцаагаа улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж байна” гэв.
Тэрбээр цааш нь ярихдаа "Хоёр талын худалдааны эргэлт өсөлттэй гарсан гэж сая та хэллээ. Энэ бол манай хоёр талын хил дамнасан худалдаа өссөнтэй холбоотой. Тиймээс бид 4000 гаруй км урттай Орос-Монголын хил дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна” гэлээ:
Түүнчлэн хөрөнгө оруулалтын салбарт онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч Х.Баттулга цохон тэмдэглээд, Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг дурдав.
ОХУ-ын Владивосток хотод ирэх сарын 6-7-нд Дорнын эдийн засгийн III чуулга уулзалт болно.
http://tass.com/economy/962358

Г.Доржханд