Иран улс Сири болон Ливанд пуужингийн үйлдвэр барьж байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИЕРУСАЛИМ. /ВВС/. Иран улс нарийвчлал сайтай пуужин үйлдвэрлэхийн Сири болон Ливанд пуужингийн үйлдвэрүүд барьж байна гэж Израилийн Ерөнхий сайд мэдэгдлээ.
Иран улс Израилийг "устгах зорилго"-ынхоо хүрээнд Сирийг “цэргийн нуувч, зэвсгийн агуулах” болгох гэж байна гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Ираны хүчнийхэн нь Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын тал болон Ливаны “Хезболла” хөдөлгөөнийг дэмждэг юм.
Б.Нетаньяху өчигдөр Иерусалим хотод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштай хэлэлцээ хийснийхээ дараа дээрх мэдэгдлийг хийсэн аж.

А.Гутерриш НҮБ-ын тэргүүн болсноосоо хойш Ойрхи Дорнодод анх удаагаа айлчилж байгаа юм. Тэрбээр өнөөдөр Баруун эрэгт Палестины Ерөнхий сайд Рами Хамдаллатай уулзах бол маргааш Газын зурваст очих ажээ.
Иран пуужингийн үйлдвэрүүд барьж байгаа гэх мэдээллээ нотлох баримтуудыг Б.Нетаньяху дурдаагүй ч “Израиль ийм юмыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж анхааруулжээ.
Ираны хяналт дор Сирийн баруун хойд нутагт пуужингийн үйлдвэр баригдаж байна гэж Израилийн хиймэл дагуулаас зураг авдаг “ImageSat International” компани хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэж, холбогдох зургуудыг нийтэлж байсан юм.
Тус компанийн мэдэгдсэнээр, Сирийн Газар дундын тэнгисийн эргийн Банияс хотоос холгүй орших Вади Жаханнамын хөндийд Иран пуужингийн үйлдвэр барьж байгаа бололтой.
Г.Доржханд