Их аварга Харумафүжи Д.Бямбадорж Аки башёд түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-26 10:17:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 2017 оны есдүгээр сарын Аки башёд дөрвөн Их аваргаас ганцаараа барилдсан 70 дахь Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж маш ширүүн өрсөлдөөнийг туулж 9 дэх түрүүгээ авч, Японы эзэн хааны цом хүртлээ. Сүүлийн өдрийн барилдаанд дөрвөн унаатай байсан Их аварга Д.Бямбадорж, 11 даваа, гурван унаатай озэки Гойэдо барилдсан юм.  Олны анхаарлыг татсан энэ барилдаанд Харумафүжи Д.Бямбадорж, озэки Гойэдог давснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцсэн. Улмаар хоёр бөх нэмэлт барилдаан хийж, Их аварга Харумафүжи, Гойэдог дахин итгэл дүүрэн ялснаар 9 дэх удаагаа дээд зиндаанд түрүү авч чадлаа.
Сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал болон 71 дэх Их аварга Какурюү М.Ананд нарын өнжсөн башёд ийнхүү Монголын гурав дахь Их аварга түрүүлж, монголчуудын амжилтын буухиаг үргэлжлүүлэв.
 

Д.Өлзий

Связанные новости