Булгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-09-26 12:41:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шинэ тоосго” болон “Сүмбэрхунтан” компани тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн турууны булгийг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж, хамгаалалтад авчээ.

Уг аж ахуйн нэгжүүд нь ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уурхайн нөөцийг олборлож дуусаагүй тул нөхөн сэргээлт хийх боломжгүй байгаа юм. Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газраас зааж өгсөн дүйцүүлэн нөхөн сэргээлт хийх талбай буюу Зүүн турууны булгийг тохижуулсан байна. Булгийн эхийг тохижуулснаар булгийн эх тасрахгүй байх, малын шүлхий болон бусад халдварт өвчин усаар дамжин хүнд халдахгүй байх зэрэг давуу талтай байна.

Одоогоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт тохижуулаагүй 8 булаг бүртгэлтэй байгаа аж.

Ч.Ариунболд
Связанные новости