С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТөр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг өнгөрсөн баасан гарагийн шөнө гэрээс нь баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулсан мэдээ дуулдлаа.
Яг ямар хэрэгт Д.Булганыг буруутган саатуулан шалгаж буй талаар хуулийн байгууллагынхан дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзлаа. Д.Булганыг цагдаагийн байгууллага эрхийнхээ хүрээнд 72 цагийн хугацаатай баривчилжээ. Энэ талаар ЦЕГ-аас албан ёсоор тайлбар өгөхөөс татгалзсан ч удахгүй мэдээлэл хийнэ гэлээ.
Ж.Батсайхан