Урд хилийн боомтууд хэвийн горимд ажиллаж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдрөөс эхлэн хэвийн горимд шилжив. "Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай" Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Их эзэн Чингэс хааны мэндэлсэн өдрөөр БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд ажиллаагүй. Харин тухайн өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу ажилласан юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня