1000 ахлагч чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБатлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд ч ЗХЖШ болон Зэвсэгт хүчний ангийн удирдлагууд ахлагч нартаа хандсан хэд, хэдэн бүтээлч ажлууд хэрэгжүүлээд байна.
Батлан хамгаалах салбарын хэмжээнд нэг жилийн хугацаанд өрнөсөн энэхүү ажлын хаалт болгон Төрийн ордны Их танхимд ирэх сарын дундуур 1000 ахлагчийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. Чуулга уулзалтад Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнээс гадна Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын ахлагч нар оролцоно. Тэд нээлттэй ярилцлага, уулзалт хийх юм.
Ж.Батсайхан
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar