Хууль бусаар тамхи борлуулсаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Эрүүл мэндийн байнгын хороо хуралдаж архи, тамхины хэрэглээний асуудлыг хөндөн ярилцсан байна.
Тамхины хяналтын тухай хуульд заасны дагуу нийслэлийн хэмжээнд 1500 гаруй аж ахуйн нэгж, байгууллага тамхи худалдах эрхтэй байдаг аж. Гэвч зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй 800 гаруй ТҮЦ байдгийн 80 гаруй хувь нь хууль бусаар тамхи борлуулсаар байгааг энэ үеэр онцолжээ. Мөн гудамж, талбайд задгай наймаа эрхлэгчид тамхийг ширхэглэн зарсаар байна. Харин албан байгуулага, аж ахуйн нэгж дотор дам тамхидалт арилсан ч тамхи татах цэгүүд цөөн, ажиллах цагийн хуваарь, хүн үйлчлүүлэх нөхцөл муу байгааг ч дурдлаа. Тиймээс тамхины хуулийн дагуу хяналтыг сайжруулах нь чухал байгааг анхаарууллаа.
Ж.Батсайхан