“Монгол орны байгаль орчин” нэртэй таван боть ном хэвлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-12-15 18:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд “Монгол орны байгаль орчин” нэртэй таван боть номыг бүтээх ажилд байгаль орчны салбарын 60 гаруй эрдэмтэн гар бие оролцжээ.

Монголчуудын гар дээр очиж байгаа уг бүтээлийг
 туурвихад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, ШУА-ны ерөнхийлөгч, акадмемич Д.Рэгдэл нар тэднийг тэргүүлэн ажилласан байна.

Энэхүү бүтээлийг гардан туурвисан хүний нэг, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хэлсэн үгэндээ: “Энэ бүтээлийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны доктор, профессор, академич нар бичиж туурвисан. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалан, байгальд ээлтэй тогтвортой ашиглалт, хамгаалалтын бодлого, үйл ажиллагаа явуулахыг биднээс шаардаж байна. Мөн дэлхийн дулаарлаас үүдэлтэй, цөлжилт, газрын доройтол идэвхжиж байгаа зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, оновчтой төлөвлөлт хийж хэрэгжүүлэхэд “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт”, “Монгол орны гадаргын болон газрын доорхи ус”, Монгол орны биологийн олон янз байдал”, “Монгол орны хөрс, бэлчээр, зүй зохистой ашиглалт”, “Хүн ба байгаль орчин” гэсэн 5 боть бүтээл үнэтэй хувь нэмэр оруулах юм” гэлээ.

Энэ үеэр ном бүтээхэд идэвхи чармайлт гарган ажилласан ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл, Б.Аюур, Б.Пүрэвтогтох нарыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагна
лаа. Мөн яамны харьяа байгууллагууд болон ШУА-иуд, зарим их, дээд сургуулиудын төлөөлөлд “Монгол орны байгаль орчин” 5 боть номын дээжээс гардуулсан юм.
 

Д.Өлзий

Связанные новости