Онцгой байдлынхан зам, гудамж хаасан орц, гарцыг нээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 10:52:10

Нийслэлийн ОБГ-аас зам, талбай, гудамж, хорооллын туслах зам, гэр хороололд хүрэх аюултай үед тусламж үзүүлэх, аврах ажиллагаа хийхэд зориулалтын замгүй ч хааж, бөглөсөн орц, гарцуудыг нээж онгойлгох ажлыг зохион байгуулж байна. 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийнхээ 28 хорооны нутагт байрлах зам, гарц хаасан, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй газруудын судалгааг  гаргажээ. Шалгалтын явцад тусгай зориулалтын автомашин орох боломжгүй 16, объект орчмын зам гарц чөлөөтэй бус  9, нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа хаалт барьсан 14, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гарааш, чингэлэг байрлуулсан 6, мухар гудамж гаргасан 214, автомашин очих боломжгүй өндөрлөг газар буусан 54, үерийн аюултай бүст буусан 155, гудамж нарийсгасан 70, өндөр хүчдлийн шугаман дор буусан 26 зэрэг зөрчлийг илрүүлжээ. Зөрчилтэй 25 байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зам гарц хааж хашаа хаалт барьсан 14 гарцыг чөлөөлсөн байна. Энэ арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг болон хороодын Засаг дарга нар хамтран ажилласан нь үр дүнтэй ажил боллоо хэмээн дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости