"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” Дүнжингаравт салбараа нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн боловсролын сургалтад хамруулах зорилго бүхий "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт нээлтээ хийлээ.
Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор НЗДТГ-аас “Нэг өрх-Нэг ажлын байр" дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж буй юм. Тус төв нь иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох, гадаадаас эх орондоо ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хуулийн зөвлөгөө өгөх зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Мөн төвд хүүхэд харах өрөө, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан мэдээлэл, сургалт хөгжлийн орчныг цогцоор нь бүрдүүлжээ.
Нээлтийн үеэр "Startup Mongolia" ТББ, Хэрэглээний сэтгэл судлал хүрээлэн болон “Номин Холдинг”, “Эвридэй Интернэшнл” компанийн мэргэжилтнүүд иргэдийг ажилд зуучлах, ажлын ярилцлагад орох, СV бөглөх болон гарааны бизнесээ удирдахад анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.