БХБЯ-нд “Газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сан"-г хүлээлгэн өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ-нд “Газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сан", “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг” хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагааг нээж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн үг хэллээ. Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2009 оны 157 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урьд өмнө судалгаа шинжилгээ хийгдэж байгаагүй 12 аймгийн төвийн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлийн бичил мужлалын зураглал, газар хөдлөлтийн мэдээллийн санг БХБЯ-ны захиалгаар Одон орон, геофизикийн хүрээлэн 2012-2017 онд амжилттай хийж гүйцэтгэлээ. “Газар хөдлөлийн бичил мужлал”-ын мэдээллийн сан нь хот, суурин газрын нутаг дэвсгэрт барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, засварлах, зураг төсөл боловсруулахад шаардлагтай газар хөдлөлийн баллаас эхлээд хөрсний зонхилох давтамж зэргийг тодорхойлдог. Энэ нь гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломжийг бүрдүүлж байна” гэв.
Энэхүү ажлын хүрээнд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай нийт 12 аймгийн төвийн газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сан үүссэн ба уг мэдээллийн санг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын “Үндэсний орон зайн мэдээллийн сан”-д нэвтрүүлж хэрэглээнд гаргахад бэлэн болоод байгаа юм.
Мөн “Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээлэл”-ийн зарим хэсгийг бүрдүүлэх зорилгоор 2013-2017 онд БХБЯ-аас “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлыг хэрэгжүүлж “Боригтэс”, “Геоценоз” компани 19 аймгийн төвийн суурьшлын бүсийн хэмжээнд газар доорх болон газар дээрх инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн зураглалыг хийж гүйцэтгэн захиалагчид бүрэн хүлээлгэн өглөө. Уг ажлыг гүйцэтгэсэнээр аймгийн төвүүдийн хэмжээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээлэл бүрдэж байна. Мөн орон нутгийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын төлөвлөлт, мониторингийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн эх үүсвэртэй болж, газар хөдлөлийн гамшиг тохиолдсон үед сэргээн босголтын ажил явуулах төлөвлөгөө боловсруулах, сэргээн босголтын ажил гүйцэтгэхэд баримтлах нарийвчилсан гарын авлага, мэдээллийн сан бүрдсэн нь өндөр ач холбогдолтойг салбарынхан онцолсон юм.

Ч.Ариунболд