Гандантэгчилэн хийдийн суурийг тавьсан гавж Н.Эрдэнэпилийн түүхэн эх сурвалжаар кино бүтээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс Чин бишрэлт,Гавж Н.Эрдэнэпилийн шашны үйл хэрэгт ямар хувь нэмэр оруулсныг эрдэмтэн судлаачид болон лам хуврагууд, төрөл төрөгсдийн оролцоотой хэлэлцүүлэг өнөөдөр болов.
Гандантэгчилэн хийдийн хамба лам Чин бишрэлт, Гавж Н.Эрдэнэпилийн 130 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд түүний бурхан шашны үйлд оруулсан хувь нэмрийг тодотгон баяжуулж ном товхимол болон баримтат кино хийхээр зорьж байгаа аж.
Түүний тухай Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, докторант Н.Амгалан ярихдаа, “1937 онд Монгол оронд өрнөсөн их хэлмэгдүүлэлтэд өртсөн бурхан шашны соёлыг сэргээхэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн хамба лам Чин бишрэлт, гавж Н.Эрдэнэпилийн хувь нэмэр их юм. Энэ хүний түүхэн эх сурвалжийг баяжуулахаар анх удаа эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Энэ хүний ачаар 1944 онд бурхан шашны соёл эргэж сэргэсэн. Тэрээр социализмын хүнд өдрүүдэд 1250 орчим сүм хийдийг устгаж, олон мянган лам нарыг хэлмэгдэхийг нүдээр үзсэн. Тиймээс өнөөдөр энэ түүхэн хүний Гандантэгчилэн хийдийг яаж сэргээж авч явсан болон утга соёлын өвийг хэрхэн хадгалан хамгаалахын төлөө зүтгэсэнийг тодотгох, Монгол оронд шашин хэрэггүй гэсэн төрийн бодлогыг богино хугацаанд эргүүлснийг судлахаар ажиллаж байна. Гавж Н.Эрдэнэпил нь шашин ном, нийгмийн зүтгэлтнээс гадна их эрдэм боловсролтой бичгийн хүн байсан. Тухайн үеийн шашны их сургуульд 20 жил суралцаж байж “Гавж”цолыг хамгаалж, маш олон ном зохиол бичсэн түүхэн гавъяатай хүн юм. Тиймээс энэ их хүнтэй холбоотой ОХУ болон Монгол Улсын архивт байгаа соёлыг шинээр нээн илрүүлэхэд манай төв идэвхийлэн ажиллана” гэв.

Гавж Н.Эрдэнэпил нь Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн суурийг тавьж, 1944-1960 онд Хамба ламаар ажиллаж байжээ. Тэрээр 1946 онд Гандан хийдэд орсон орлого зарлагын тэмдэглэлүүдийг үлдээсэн нь өнөөг хүртэл хадгалагджээ. Тухайлбал дээрх онд нэг сая 990 мянган төгрөгийн орлого олсноос, нэг саяыг нь улсын төсөвт төвлөрүүлсэн нь тухайн үеийн нийгэм, эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байсныг судлаачид өгүүлсэн юм.
Тэрээр Завхан аймгийн Их уул сумын харьяат бөгөөд ээжтэйгээ амьдарч байжээ. Түүний овгийг янз бүрээр бичиж ирснийг хэлэлцүүлгийн үеэр төрөл төрөгсөд нь тодотгож байв.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ