Иргэд гар утаснаас өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлдэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Ардчиллын боловсрол төв хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх “CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус аппликэйшны нээлтийн ажиллагаа өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт боллоо. Иргэд гар утсандаа “CHECK MY SERVICE” аппликэйшныг суулгаж, цахим хаягаараа UB1200.mn цахим хуудсанд хувийн мэдээллээ нэг удаа бүртгэн оруулах юм. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ богино хугацаанд хүргүүлэх боломж бүрдэх юм. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай хүнд утсаар нь холбогдож хариуг өгөх аж.
“Иргэд өмнө нь нийслэлтэй холбоотой өргөдөл, гомдлоо нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дээр биеэр ирж өгдөг байсан бол өнөөдрөөс эхлэн гар утсаараа холбогдох баримт материалаа хавсаргаад, хаанаас ч хамаагүй өргөдөл годмлоо гаргаж болдог болж байна” хэмээн тус аппликэйшныг зохиосон “Слайд” компанийн захирал З.Энхтөр ярилаа.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил “Ухаалаг утас бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон. Төрийн ажлыг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс цахим технологиор, хялбар байдлаар өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэг болох ажлын эхлэл тавигдлаа” хэмээлээ.

Ч.Ариунболд