Мьянмарт бараг 100 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-23 10:34:30

БАНГКОК. /TASS/. Мьянмар улсын хойд нутагт хөрсний гулгалт болсон газраас нурангийг зайлуулах ажил үргэлжилж байна. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 99 болсон бөгөөд наад зах нь 90 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж.

Хөрсний гулгалт өглөөгүүр болсон учир олон хүн амиа алдахад хүргэжээ. Энэ үеэр олон хүнийг аварч чадсан байна.

Байгалийн гамшиг өнгөрөгч бямба гарагт Качин мужийн Хпакант хот орчмын хүн амын сууринд болжээ. Хаш чулуу олборлодог уурхайн ажилчдын хэдэн арван байшин нурангинд даруулсан байна.

Д.Жаргал

 

Связанные новости