Нийслэлийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг буцаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай, Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлын хэлэлцүүлгийг түр хойшлуулав.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хуучин байрыг буулгаж, шинээр барих асуудлыг Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай тогтоолын төсөлд тусгасан байна. Тус цагдаагийн хэлтэс 152 албан хаагчтай бөгөөд үүнээс 76.3 хувь нь өөрийн орон сууцгүй юм. Тиймээс байрыг шинэчилэн барихдаа нэгдүгээр давхарт нь цагдаагийн хэсгийн ажлын байр, дээд давхаруудыг нь ажилтан албан хаагчдын орон сууц болгох зураг төсөл боловсруулжээ. Гэвч уг асуудал нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, одоо ашиглаж байгаа байрыг буулгах албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм. Тиймээс холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлсний дараагаар уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж хойшлуулав.
Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрт эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд бялдаржуулах төвд хичээллэх төлбөрийн тодорхой хувийг даатгалаас гаргадаг байх тогтолцоог нэвтрүүлэх, бялдаржуулах төвүүдийг магадлан итгэмжилд хамруулах зэрэг асуудлыг тусгасан байна. Гэвч уг хөтөлбөрт холбогдох газруудын саналыг тусгаагүйгээс гадна тооцоо судалгаа дутуу байна хэмээн НИТХ-ын Тэргүүлэгчид үзсэн юм. Тиймээс уг хөтөлбөрийг дахин боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Ч.Ариунболд