Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн удирдлагууд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн зорчигч тээврийн гэрээтэй аж ахуй нэгжүүдийн удирдлага болон жолооч, зорчигч тээврийн холбоодтой “Хууль бус зорчигч тээвэр” сэдвээр уулзалт зохион байгууллаа.
Хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох чиглэлд автотээврийн улсын байцаагч, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон, жолооч нар нягт хамран ажиллах хэрэгтэй гэдгийг АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран уулзалтын эхэнд онцлов.
Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд 85 иргэн хууль бус тээвэрлэлт тогтмол хийж байна гэсэн судалгааг АТҮТ-өөс гаргажээ. Мөн Улаанбаатар-Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлд мөн 76 хууль тээвэрлэгч үйлчилгээ үзүүлж байгаа юм. Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж иргэд даац болон хурд хэтрүүлдэг, автомашинаа техникийн хяналтын үзлэгт оруулдаггүй зэрэг зөрчил гаргадаг байна. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хууль бус үйлдлийг таслан зогсоох шаардлага тулгараад байгаа юм.
АТҮТ-тэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай, даатгалтай юм. Тиймээс осол, саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой юм. Мөн техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч нар үйлчилдэг. Тиймээс иргэдийг АТҮТ-тэй албан ёсны гэрээтэй аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхийг холбогдох байгууллагууд уриалж байна.

Ч.Ариунболд