МСНЭ-ийн Их хурлаар Дүрэмдээ өөрчлөлт оруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн XVII Их хурлын үдээс хойшхи хуралдаан МСНЭ-ийн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Энэ удаагийн Их хурлаар МСНЭ-ийн дүрэмд хэд хэдэн өөрчлөлт орж байгаагийн дотор 1.6 дахь заалтад “МСНЭ нь хэвлэл, мэдээллийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн олон эшт үзэл, ардчилсан нэгдлийн зарчмыг үндэс болгож аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бусаар үйл ажиллагаа явуулна” гэснийг хасахаар оруулж ирсэн нь хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн шүүмжлэлийг дагуулсан юм. Сэтгүүлчдийн мэргэжлийн дээд байгууллагын ерөнхийлөгч, удирдлага улс төрийн нам, эвслээс ангид байх шаардлагатай байхад энэ заалтыг хасах гэж байгаа нь уг байгууллагын хараат бус байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн шүүмжилж байв.

Дүрмийн өөрчлөлттэй холбогдуулан үг хэлж буй төлөөлөгчдөөс МСНЭ-ийн татвар болон санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бие даасан байдлаар байгуулагдсан Хэвлэлийн зөвлөлийг татан буулгаж, МСНЭ дэргэдээ Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй болох, хэвлэл мэдээллийн хойч үеийг бэлтгэх талаар зохицуулалтыг тусгах зэрэг саналууд гарч байв.
Удирдах зөвлөлийг Их хурлаас бус Бага хурлаас томилдог болох, дэд ерөнхийлөгч нарын орон тоог хасах, удирдах бүтцийн сонгогдох болон захирагдах зарчмыг тодорхой болгох зорилгын үүднээс Дүрмийн өөрчлөлтийн төслийг боловсруулсан хэмээн МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид тайлбарлаж байв.
Ингээд Дүрмийн өөрчлөлтийн бүлэг тус бүрээр санал хураалгаж шийдвэрлэхэд, МСНЭ-ийн ерөнхийлөгч, удирдлага нам бус байна, Удирдах зөвлөлийн гишүүдийг Бага хурлаас томилно гэсэн заалтууд дэмжигдлээ. Харин Үндэсний төвүүдийн дарга нар нь дэд ерөнхийлөгч байна гэсэн санал дэмжигдээгүй бол гишүүнээр элссэн байгууллага нэг удаа 1 сая төгрөгийн татвар төлөх, Бага хурлын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүдийн татварын хэмжээг тусгаж, татвараа төлөөгүй тохиолдолд оногдуулах хариуцлагыг дүрмийн өөрчлөлтөд тусгалаа. Санал хураалт үргэлжилж байгаа бөгөөд Монголын өдөр тутмын сонины холбооны гишүүд хурлын зохион байгуулалттай санал нийлэхгүйгээ илэрхийлэн, хурлыг орхиод байна.
Их хурал эхлэхэд нийт 305 мандаттай төлөөлөгчдөөс 232 ирсэн байсан бөгөөд одоогийн байдлаар 188 төлөөлөгч хуралд оролцож байна.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал