Нийслэлийн удирдлагууд Төрийн одон, медаль гардуулан өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар гаргаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн одон медалиар шагнагдсан алдартан гавьяатнуудын шагнал одон тэмдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр Нийслэлийн төр захиргааны байрны А танхимд гардуулан өглөө.
"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Борхүү, нийслэлийн ЧД-ийн 4-р хорооны өндөр настан Ш.Бавуудорж, Соёмбо бага сургуулийн багш Г.Батбаяр, ХУД-ийн 1-р хорооны иргэн, Хатансүйх импекс ХХК-ийн технологийн ажилтан Г.Харнүдэн зэрэг 19 хүнийг,
"Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор нийслэлийн ЧД-ийн 6-р хорооны өндөр настан Б.Ганбаатарыг,

"Алтан гадас одон"-оор, нийслэлийн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, НД-ийн 1-р хорооны өндөр настан Д.Ажуу, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн зураг төслийн хэлтсийн төсөвчин Б.Алтанчимэг, Асгат НӨҮГ-ын ачигч Д.Бадамсамбуу, нийслэлийн Хот тохижилтийн газрын ахмад ажилтан Ч.Энхжаргал зэрэг 42 хүнийг,
"Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар МОНЦАМЭ агентлагийн Санхүү, маркетингийн хэлтсийн дарга С.Золзаяа, "Хүмүүн бичиг" сонины сурвалжлагч Б.Хандмаа, Монгол телевизийн дэд захирал Б.Гантөмөр, Нийслэлийн төр захиргааны авто бааз жолооч Б.Намсрай, Монгол шуудан ХК-ийн хүргэгч Ч.Норжмаа, УДБЭТ-ын балетын гоцлооч Б.Саруул зэрэг 13 хүнийг,
"Цэргийн гавьяаны одон"-оор Нийслэлийн ЧД-ийн 16-р хорооны өндөр настан Д.Семенов, БЗД-ийн 16-р хорооны өндөр настан Ц.Оролмаа, БЗД-ийн 16-р хорооны өндөр настан Г.Ядмаа нарыг шагнаж урамшуулав.

Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, цол тэмдэгээр шагнагдсан гавьяатнуудад хандаж НИТХ-ын дарга С.Амарсайхан "Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн одон медалиар шагнуулсан, хөдөлмөр бүтээлээ төр засгаараа үнэлүүлсэн та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс болон нийслэлийн төр захиргааны байгуулагын нэрийн өмнөөс баяр хүргээд айлчлан ирж байгаа нохой жилдээ ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн дээдийг ерөөж, айл хотлоороо, ахан дүүсээрээ сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе" гэлээ.
Мөн өнөөдөр нийслэлийн төр, олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнав.

Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Захиргаа, санхүүгийн албаны дарга Э.Энхцэцэг, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ажилтан Ц.Ганболд, Монголын “Үнэн” сонины орлогч эрхлэгч У.Сарангэрэл нарын есөн хүнийг,
“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ч.Бүжинлхам, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч В.Даваадорж, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нарын 23 хүнийг,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”-ээр “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ажилтан У.Амаржаргал, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч М.Баянжаргал, Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын цагдаа Ж.Дамдинсүрэн, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын бариа заслын сувилагч Т.Шашиймаа нарын 13 хүнийг шагнаж, урамшуулав.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чадраабал
Гэрэл зургийг Т.Чадраабал