Шинэ нисэх буудлын ойртолтын болон аэродромын удирдлагын бүсийн төслийг боловсруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын агаарын зайн төлөвлөлт, зохион байгуулалтын төслийг боловсруулах ажлын хэсэг” Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ойртолтын удирдлагын бүс, аэродромын удирдлагын бүсийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэг хийлээ.
Тус хэлэлцүүлэгт ИНЕГ-ын харъяа байгууллагууд болон “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа” ХК-ийн мэргэжилтэн, албан хаагчид оролцож аэродромын болон ойртолтын удирдлагын бүсийн төсөлд тусгах боломжтой санал, сэтгэгдлээ илэрхийлж, тодруулах шаардлагатай зүйлсээ хэлэлцлэв.
Агаарын зайн төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын хэсэг нь удирдлагын бүсийн төслийг боловсруулахдаа Уламжлалт болон Үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан хэрэглэлийн нислэгийн журмууд, цэргийн зориулалттай бүс, хязгаарлалттай бүс, радарын бүрхэлт, навигацийн тоног төхөөрөмжийн бүрхэлт зэрэг хүчин зүйлүүдийг тооцолж үзсэн байна. Мөн, ажлын хэсгээс төсөлтэй уялдуулан өөрчлөгдөж байгаа олон улсын болон орон нутгийн агаарын замын саналыг боловсруулж, хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.
Энэхүү хэлэлцүүлгийн дараа агаарын зайн төслийн туршилт, аюулгүй ажиллагааны үнэлгээ гэх мэт ажлууд үргэлжлэн явагдах юм.

Ч.Ариунболд