Японд суралцах 96 инженер батламжаа гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 онд Япон улсад суралцах бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан, нийт 96 инженерт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр батламж гардууллаа.
Монгол Улсад өндөр мэдлэг чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000 инженер сургаж бэлтгэх зорилго бүхий төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгаа юм. Уг төсөлд энэ онд хамрагдах 95 инженерт батламж гардуулах ажиллагаанд БСШУСЯ, Япон улсын Элчин сайдын яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл оролцлоо.
Төслийн энэ жилийн онцлог нь бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд Япон улсыг зорьж буй. Энэ жил ШУТИС-ийн гуравдугаар курст суралцаж буй эдгээр 56 оюутан 2017 оны 11 сард Японы консорциумын 10 их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч төслийн шалгуурыг хангаснаар барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3-р курст шилжин суралцахаар болж байгаа юм.
Төслийн хүрээнд 2014-2018 онд магистр, докторын хөтөлбөрт 68, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 56, Коосэн сургалтын хөтөлбөрт 84 оюутан, зэргийн бус хөтөлбөрт 163 багш, судлаач нийт 371 хүн Япон улсад сургалцаж байна. 2019 онд суралцах оюутнуудыг ирэх дөрөвдүгээр сард шалгаруулж элсэлтээ авах аж.

Н.Туяа