"Говь" үйлдвэр 237 нээлттэй ажлын байр танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-15 15:57:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт  "Нээлттэй ажлын байрны өдөрлөг" зохион байгуулж байна.

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-тэй хамтран зохион байгуулж буй энхүү өдөрлөгийн үеэр "Говь" компани 17 мэргэжлийн 237 нээлттэй ажлын байрыг танилцуулах юм. Тухайлбал, иргэдийг нэхэх болон ээрэх машин баригч, хаг түүгч, нөхөн засагч, түүхий эд ангилан ялгагч, оёдолчин зэрэг ажлын байранд бүртгэх аж.

Өдөрлөг маргааш буюу энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
Ч.Ариунболд
Связанные новости